|
Видео

Шинэ мэдээ

Сайд асан М.Сономпилийг өнөөдөр шүүнэ

Сайд асан М.Сономпилийг өнөөдөр шүүнэ

 


Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилийг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас шүүнэ.

Тэрбээр Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, "Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд холбогдсон байдаг. Ингэхдээ "Хөгжлийн банк”-наас дээрх тендерийн санхүүжилтийг авсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. 

Сайд асан М.Сономпил тухайн үед Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу санхүүжилтийн асуудлыг шийдэж, "Амгалан” дулааны станцыг барилгын ажлыг эхлүүлсэн аж. 

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348Мвт хүчин чадалтай "Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Засгийн газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын "Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж, нээлтийн үйл ажиллагааг 2015 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж байсан юм.

Б.Анир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler