| |
Видео
Шинэ мэдээ
О.Баасанхүү гишүүн хэний 120 саяын хахуулийн тухай ярив
Засгийн газрын 29 санд Сангийн яамнаас шалгалт хийсэн. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм. Энэ асуудалтай холбогдуулан Сангийн сайд "Нэг сангаас зээл аваад нөгөө санд тушаадаг байдал ч илэрсэн. Татан буулгах сангууд ч байгаа” гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуудалтай холбогдуулан өөрийн цахим хуудаснаа "Засгийн газрын зарим санг хаах тухай сонслоо. Зөв байх. Гэхдээ мөнгийг нь төлүүлж байж хаагаарай. Нэг гоё ороолттой гишүүн 120 саяын хахуулиа хаалгах гээд гэрээ бариад гүйж байгаа сураг байсан шүү” хэмээн бичжээ.
Ийнхүү ирэх долоо хоногт дахин Засгийн газрын сангуудтай холбоотой дуулиан дэгдэх нь ээ.
П.ГОО
Оллоо.мн