| |
Видео
Шинэ мэдээ
Хятадын 10 шилдэг яруу найрагчийн нэгээр монгол хүн тодров
Өвөр Монголын яруу найрагч Ц.Цолмон 2018 оны Хятадын 10 содон найрагчийн нэг болжээ.
Энэхүү шалгаруулалтад Хятадын цөөн тоот үндэстнээс анх удаа монгол хүн тодорсон нь энэ юм. Хятадын Яруу найргийн www.m.yzs.com сайтаас жил бүр 10 шилдэг яруу найрагч, 10 шилдэг шүлгийн түүвэр, 10 шилдэг арга хэмжээ, 10 шилдэг яруу найргийн дугуйлан, 10 шилдэг цахим талбар зэргийг шалгаруулдаг юм. Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны уугуул, "Солонго” шагналт яруу найрагч Цэдэнжавын Цолмон нь 1963 онд төрсөн, Өвөр Монголын багшийн их сургуулийн багш, доктор профессор хүн юм. Тэрбээр ӨМӨЗО-ны Орчуулагчдын эвлэлийн дэд тэргүүн, Хятадын зохиолчдын эвлэлийн гишүүний сонгуульт ажилтан.