| |
“ТЭРГҮҮН ЦОМ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УДИРДАМЖ
Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, нэрт яруу найрагч Мишигийн Ширчинсүрэнгийн нэрэмжит "Тэргүүн цом” яруу найргийн наадмыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо зохион байгуулах гэж байна. Уг наадам нь "Гантиг цом” нэртэйгээр зохион байгуулагдсаар ирсэн билээ.
ЗОРИЛГО: Нэрт яруу найрагч Мишигийн Ширчинсүрэнгийн уран бүтээлийг сурталчлах, хойч үедээ түгээн таниулахад оршино.
ОГНОО: 2017 оны 03 сарын 21-ны өдөр болно
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
-Номд ороогүй, наадамд уншиж байгаагүй шинэ шүлэг байх
-Бүтээл ирүүлсэн яруу найрагч өөрийн биеэр шүлгээ уншиж, оролцох
-Гурав хүртэлх шүлэг ирүүлэх
- Бүтээлийг 2017 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл b.saraa_2011@yahoo.com хаягаар болон Хөвсгөл аймгийн "Далай ээж” телевизийн байранд /8-р баг, 15-р байр, 4р орц, 0 тоот/ авчирч өгөх.
-Шалгарсан бүтээлтэй яруу найрагчид 2017 оны 03 сарын 21-нд "тэргүүн цом” наадмын тайзнаа шүлгээ уншина.
ШАГНАЛ:
1-р байр: Цом, өргөмжлөл, 500,000 төгрөг
2-р байр: Өргөмжлөл, 250,000 төгрөг
3-р байр: Өргөмжлөл, 200,000 төгрөг
Тусгай байр: 100,000 төгрөг
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: хөвсгөл аймгийн утга зохиолын нэгдэл
ХОЛБОО БАРИХ: 8807-9938, 80929440