|
Видео

Шинэ мэдээ

"Монгол маамуу" цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ

"Монгол маамуу" цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ

 


Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон Монгол маамуу цэцэрлэг нь сургалтын үйл ажиллагаа явуулж байсан нь 2 удаагийн хяналт шалгалтаар тогтоогдсон тул үйл ажиллагааг зогсоох саналыг Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлж, "Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай” прокурорын 02 дугаартай тогтоолын дагуу тус цэцэрлэгийг лацдаж, Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгуул ногдууллаа.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та, төрийн бус өмчийн цэцэрлэгийг сонгох гэж байгаа бол аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тухайн цэцэрлэг нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан эсэх, сургалтын орчны стандартад нийцсэн сургалтын орчинг бүрдүүлсэн эсэх зэргийг нарийн судалсны дараа хүүхдээ хамруулж байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler