| |
Видео
Шинэ мэдээ
Болорцомын эзэн Х.Баттулгынх хоёр өрөө байрандаа орлоо
Энэ жилийн "Болор цом” наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Б.Баттулгыг нутгийн зөвлөлийнхөн өчигдөр хоёр өрөө байранд нь орууллаа.
Тодруулбал, Нарантуул захын хажууд байрлах нэгэн хотхонд хоёр өрөө байрны түлхүүрийг, иж бүрэн тавилгын хамт хүлээлгэн өглөө.
Б.Баттулга нь Завхан аймгийн Их-Уул суманд төрж өссөн бөгөөд нутгийн зөвлөлөөс нь мөн нутгийн уран бүтээлчид хамтарч хандивын аяны тоглолтыг маш сайн зохион байгуулж, нутгаас нь УИХ-д сонгогдсон З.Нарантуяа, Я.Санжмятав, Д.Хаянхярваа нар сэтгэлийн хандив өргөжээ.
О.Гэрэлт
Оллоо.mn