| |
Видео
Шинэ мэдээ
Сурагчдын амралтыг сунгахгүй
Цахилгаан менингит өвчин хэт их тархалттай байгаагаас сурагчдын амралтыг 2019 оны гуравдугаар сарын нэгэн хүртэл хугацаагаар сунгасан гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад байсан. Тэгвэл энэхүү мэдээлэл худал болохыг Эрүүл мэндийн яамны Олон нийт, тандалт шуурхай албаны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдэгдлээ.
Өвчний талаар, "Халдварт менингит өвчний хувьд нутагшмал дэгддэг халдварт өвчин. Манай улсад жилд 10-12 тохиолдол бүртгэгддэг. Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар гурван тохиолдол бүртгэгдээд байна. Одоогоор энэ өвчний дэгдэлт гараагүй байгаа учраас сурагчдын амралтыг сунгах шаардлагагүй.
Цахилгаан менингит өвчнөөр бүх насныхан өвчилдөг ч ихэвчлэн 2-8 насны хүүхдүүд өвчилж байна. Харин улаан бурхан өвчний тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Улаан бурхан өвчний дэгдэлт 2018 онд нэг, 2017 онд 17 тохиолдол бүртгэгдсэн бол 2016, 2015 онд дэгдэлт их гарч байсан” гэлээ.