| |
Видео
Шинэ мэдээ
Өндрөөс үсрэх гэж байсан согтуу эрийг аварчээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд 12 давхар байрны 6 дугаар давхрын тагтнаас согтуу эрэгтэй хүн үсрэх гэж байсныг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд буулгажээ.
Тодруулбал, "Өндрөөс хүн үсрэх гээд байна" гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч тус байрны 23 тоотод иргэн М /33 настай, эрэгтэй/ үсрэх гэж байсныг аварчээ.
Улмаар тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
О.Гэрэлт
Оллоо.mn