| |
Видео
Шинэ мэдээ
Согтуу үедээ есөн давхраас үсрэхийг завдсан иргэнийг аварчээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есөн давхраас үсрэхээр завдсан хэрэг өчигдөргарчээ. Тодруулбал, тус дүүргийн 17-р хорооны есөн давхар угсармал байрны дээврээс 22 настай эрэгтэй М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхээр завдсан байна. Энэ тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт тухайн өдрийн 08.26 цагт иржээ. Дуудлагын дагуу 14 алба хаагчид шуурхай ажиллаж иргэн М-ийг 09.43 цагт эсэн мэнд буулгасан бөгөөд түүнийг тус дүүргийн цагдаагийн III хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
эх сурвалж:undesten.mn