| |
Видео
Шинэ мэдээ
М.Нандинцэцэг тэргүүтэй дөрвөн боксчин дэлхийн чансаанд багтав
Олон улсын боксын холбоо эмэгтэй тамирчдын чансааг шинэчлэн жагсаажээ. Шинэчилсэн жагсаалтад Монголын боксын үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин багтсан байна.
Тодруулбал, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Нандинцэцэг 875 оноогоор гуравдугаар, ААШТ-ий хүрэл медальт ОУХМ О.Жаргалан 325 оноогоор 14 дүгээр, ОУХМ М.Мягмаржаргал 50 оноогоор 25 дугаар, ОУХМ Э.Эрдэнэтуяа 25 оноогоор 26 дугаар байрт тус тус дэлхийн чансаанд бичигджээ.
Б.ОД