|
Видео

Шинэ мэдээ

Ирэх сарын 5-8-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Ирэх сарын 5-8-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

 


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинийн дөрөвний ажлын өдрийг ирэх бямба гарагт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан улсын дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөнөөс хамаарч хөдөлгөөнд оролцох шийдвэр өөрчлөгдөхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Тодруулбал, ирэх бямба гарагт тэгш, ням гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хориглосон авто замаар 08.00-20.00 цагт хөдөлгөөнд оролцохгүй байхыг тус албанаас анхааруулав. Харин шинийн нэгнээс дөрвөн буюу ирэх сарын 5-8-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ирэх бямба, ням гарагт "Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг "Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авах юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler