|
Видео

Шинэ мэдээ

Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулна

Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулна

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаар нь тэгш, сондгой тоогоор төгссөнөөс хамаарч замын хөдөлгөөнд оролцоно.

Тодруулбал, өнөөдөр болон ирэх бямба гарагт сондгой,маргааш, ирэх ням гарагт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах аж.

 

Дугаарын хязгаарлалтад орсон улсын дугаартай тээврийн хэрэгсэл тухайн өдрийн 10.00-20.00 цагийн хооронд хориглосон замаар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд "Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг "Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулах юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler