|
Видео

Шинэ мэдээ

Манайхнаас өөр төв талбайгаа гадныханд алдчихсан орон хаана ч байхгүй

Манайхнаас өөр төв талбайгаа гадныханд алдчихсан орон хаана ч байхгүй

Төв талбайд гэр барьсан хэсэг болон түүнээс урагш ногоон байгууламжийн газрыг гадаадын компани эзэмших болсон байна. Үндсэндээ Эрдэнэтийн 49 хувийг авсан МАНАН бүлэглэл газар олгох тохироог хийсэн гэж шударга бусын эсрэг тууштай тэмцэж буй Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүд мэдээллээ.

Төрийн ордноос урагш Сүхбаатар дүүргийн VI дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн урд хэсгийн ногоон байгууламжийг сүйтгэн шинээр гадны хөрөнгө оруулалтаар барилга, байшин барих нууц зураг төсөл нь өнөөдөр бэлэн болсон талаарх баримтыг Л.Оюун-Эрдэнэ гишүүн сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Тэрбээр хэлэхдээ, "Төв талбайгаа нэг компанид алдчихсан Дэлхийн улс орон хаана ч байхгүй. Сүхбаатарын талбайгаас урагш хэсэгт хийх барилгын ажлын төлөвлөгөө мэдээлэл бидэнд ирсэн. Монголын төр, парламент, шүүхээс дээгүүр эрх мэдэл гэж байна. Үе үеийн Засгийн газар, засаг дарга нар харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт явж ирсэн. Талбайтай холбоотой асуудлыг сэтгүүлч та бүхэн анхааралдаа аваарай.” гэлээ.
Монголын зүрх болсон Сүхбаатарын талбайн урд хэсгийг гадныхан эзэмших болсон тухай 2016 онд Хууль зүйн сайд Ц.Нямдорж байгын хорооны хуралдааны үеэр олон нийтэд анхлан дэлгэж, МАНАН ажиллагаа хуулиас далдуур, төрийн дээгүүр сахал Эрдэнэбилэг нарын оролцоотойгоор яаж хэрэгждэгийг мэдэгдэж байсан билээ.
 
24barimt.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler