|
Видео

Шинэ мэдээ

Сайжруулсан гурван зуух тутмын нэгийг дамлан заржээ

Б.ЭНХЗАЯА

Агаарын бохирдлыг бууруулахаар хотын захиргааныхан төрийн байгууллагуудаас "тусламжгуйлаа.

Утаатай зөвхөн нэг байгууллага тэмцэх биш, олноороо хамтарч ажиллавал үр дүнтэй хэмээн Нийслэлийн Агаарын чанарын албанаас өчигдөр төрийн байгууллагуудын дунд хэлэлцлүүлэг өрнүүллээ. Учир нь Улаанбаатар хот агаарын бохирдлын төвшнөөрөө дэлхийн хотуудаас наймдугаарт бичигдэх болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлд гаргасан судалгаагаар нэг шоо метр агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын хэмжээгээр долдугаар байрт жагсаж байгаа аж. 2011 онд нийслэл хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, төр засгийн удирдлагуудын анхааралд орсноор Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг батлан гаргажээ.

Үүнээс хойш утааг бууруулахад олон төсөл, хөтөлбөр хэрэгжсэн ч төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүйгээс үр дүнд хүрэхгүй байгааг албаныхан онцлов.

Нийслэлийн Агаарын чанарын албаны дэд дарга Х.Галымбекийн мэдээлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол, авч хэрэгжүүлж буй ажлууд сүүлийн үеийн мэдээллээр ямар явцтай байгааг товчхон хүргэе.

Нийслэлд агаарын чанарыг шалгагч 10 станц байна. Станцуудын мэдээллээр агаарын бохирдол IV-VIII сард буурч, халаалтын улирал эхлэх буюу VIII сараас дахин бохирдож эхэлдэг байна. Зуны улиралд агаарын бохирдол буурдаг ч том ширхэгт тоосонцор их аж. Агаарын бохирдолтой тэмцэх хууль 2011 онд батлагдаж олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс иргэдэд бодитой хүрсэн нь сайжруулсан зуух юм. Гэр хорооллын утаа агаарын бохирдлыг бүрдүүлэгч гол хүчин зүйл болж буй. Утаагүй, түлш бага иддэг зуух хэрэглэснээр агаарын бохирдол 60 хүртэл хувиар буурах тооцоотой. Нийслэлийн төвийн дүүргүүдийн гэр хороолол 189 мянган өрхтэй. Хамгийн сүүлийн мэдээгээр 157 мянган сайжруулсан зуухыг иргэдэд тараажээ. Гэвч 30 орчим хувь буюу хөнгөлөлттэй үнээр тараасан гурван зуух тутмын нэгийг иргэд цааш дамлан худалдаалсан нь судалгаагаар илэрчээ. Хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа ашиглаагүй бол торгох журамтай ч одоо хүртэл ажил хэрэг болсон тохиолдол байхгүй байгааг Нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээллээ. Түүнчлэн агаарт хорт хий хаяж буй дараагийн хүчин зүйл бол автомашин. Одоогоор нийт 257 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буйгаас 68 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай гэнэ. Агаар бохирдуулагч хүчин зүйл нэмэгдэж, төсвийн мөнгөөр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийг иргэд мөнгөний эх үүсвэр болгон ашигласаар байгаа нь өнөө үед хамгийн тулгамдсан асуудал болсныг албаныхан онцолж байв.

Хэлэлцүүлэгт оролцсон төрийн байгууллагуудын төлөөллүүдийн байр суурийг хүргэе.

 

Н.Энхболд:

САЙЖРУУЛСАН ЗУУХЫГ АШИГ ОЛДОГ ХЭРЭГСЭЛ БОЛГОЧИХОЖ

/Улаанбаатар Цэвэр агаар төслийн захирал/

-Гэр хорооллынхонд 157 мянган зуух тараасан. 57 мянга нь ямар нэгэн байдлаар хэрэглэхгүй, цааш худалдсан байгаа. Бид Нарантуул зах дээр худалдаалж байгаа иргэдтэй очиж уулзахад огт тоодоггүй. Зуухыг ашиг олдог хэрэгсэл болгочихоод байна. Гэтэл Улаанбаатар хотын гэр хорооллынхон халаалтын системд шилжтэл дор хаяж 10 жил шаардагдана. Энэ хугацаанд бид сайжруулсан зуухаа хэрэглэж утааг тодорхой хувиар ч болов багасгах ёстой. Гэр хорооллынхон сайжруулсан зуухыг тараасан тоогоор зөв хэрэглэж чадвал агаарын бохирдол 60 хувиар буурах тооцоотой. Агаарын бохирдлыг бууруулах нь ганц төрийн байгууллагын үүрэг биш. Иргэдийн оролцоо хамгийн чухал болоод байна.

 

Г.Сэдэдсүрэн:

ГАЛ ТҮЙМРЭЭС БОЛЖ АГААР БОХИРДСОНЫГ ХЭМЖИЖ ЧАДДАГГҮЙ

/НОБГ-ын Урьдчилан сэргийлэх, дэслэгч/

-Нийслэлийн онцгой байдлын газарт сүүлийн 14 хоногт ирсэн гал түймрийн дуудлагын олонх нь хашааны шар өвс, хогийн өвс шатсан дуудлага ирж байна. Энэ нь эргээд агаар бохирдуулж байгаа нэг хэлбэр. Хорооны байцаагч, нийгмийн ажилтнуудад арга хэмжээ авъя гэхээр эрх, үүргээ мэдэхгүй байна. Мөн хавар, намарт гарч байгаа ой хээрийн түймэр мөн л агаар бохирдуулдаг. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас эко хохирлыг тооцоолох зохицуулалт хийсэн ч агаарыг хэрхэн бохирдуулсныг дүгнэж чаддаггүй. 10 мянган ам метр талбай шатахад агаарт 75 тонн нүүрстөрөгч цацагдаж байдаг. Гал тавьсан этгээдийг АНУ-д тонн тутамд 17 ам.доллар, ОХУ-д 250 рублиэр тооцож торгодог юм билээ. Үүнийг хэрэгжүүлэх саналтай байна.

 

Ж.Ганхуяг:

ЗАМД ТООС БОСГОДОГГҮЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ АШИГЛАЯ

/Хан-Уул дүүргийн Засаг дарга/

-Сайжруулсан зуухыг дамлаж зарж байгааг хороо, дүүргийнхэн хянах боломжгүй юм. Үүнийг цагдаагийн байгууллагатай хамтраад хяналт шалгалт хийвэл үр дүнтэй. Үүнээс гадна манай дүүрэгт карьерын асуудал нэн хүндрэлтэй. Арай ядаж гэр хорооллын дундуур том даацын автомашин явдаг байсныг болиулж тусгай замтай болсон. Гэсэн ч тоосонцор буурахгүй байна. Тусгай замыг нь өдөрт хоёр удаа усалдаг. Гэвч хэдхэн машин яваад өнгөрөхөд л шороо босчихдог. Хүнд даацын автомашины замд тоос босгодоггүй шинэ технологи ашигламаар байна. Хан-Уул ой хээрийн түймэрт өртөмтгий. Хуурайшилтын үед захирамж гаргаад онцгойгийнхноо манаанд гаргачихдаг. Одоо ийм байдлаа өөрчилмөөр байна.

 

Ц.Ариунболд:

15 ЖИЛЭЭС ДЭЭШ НАСЖИЛТТАЙ АВТОМАШИНЫГ ХОРИГЛОХ ЁСТОЙ

/ НЗЦГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга/

-Тээврийн хэрэгслийн насжилтаас хамаарч агаарын бохирдол бий болсоор байна. 15 жилээс

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler