|
Видео

Шинэ мэдээ

Төрийн банкны аль ч салбар нэгжээс халамжийн мөнгө авах боломжтой

 

Төрийн банкны аль ч салбар нэгжээс халамжийн мөнгө авах боломжтой

 

Төрийн банк нь Монгол Улсын бүх хотын суурин газарт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2.8 сая харилцагчиддаа банкны цогц үйлчилгээг хүргэн ажиллахын зэрэгцээ төрөөс иргэдэд олгодог 72 төрлийн халамжийн үйлчилгээг дамжуулан олгодог.

2019 оны нэг дүгээр сарын нийгмийн халамжийн санхүүжилт Төрийн банканд оройтож орж ирсэн, мөн бусад банк халамжийн мөнгө олгохоос татгалзаж байгаа тул нийгмийн халамжийн санхүүжилтийг иргэдэд хүргэх үйлчилгээг Төрийн банк давхардсан тоогоор 360 мянган иргэнд олгохоор болсон нь Улаанбаатар хотын зарим салбар нэгжийн ачаалал нэмэгдэж, дараалал үүсгэж байна.

Тиймээс Төрийн банкнаас зохицуулалт хийн нийслэлд оршин суух харъяалалтай иргэд энэ долоо хоног дуустал Төрийн банкны Улаанбаатар хотын аль ч салбар нэгжээс халамжийн мөнгө авах боломжтой болголоо. Мөн салбар, нэгжийн хаяг байршлыг мэдээллийг https://www.statebank.mn/w/mn/contactus/salbar гэсэн линкээс авч, дараалал багатай салбараар үйлчлүүлнэ үү.

Мөн зарим дүүрэгт халамжийн санхүүжилт орж ирээгүй байгаа тул Төрийн банкны www.statebank.mn цахим хуудас болон www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудаст санхүүжилт орсон тухай мэдээлэл орсны дараа өөрт ойрхон Төрийн банкинд очиж халамжийн мөнгөө авна уу.

 

Одоогоор дараах санхүүжилт орсон халамжийг олгож байна. Үүнд:

 

Төрийн банк

2019.01.24-ний 15:00


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler