![]() |
Видео
Шинэ мэдээ
Орцонд эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн этгээдийг нэг сар цагдан хорихоор шйидвэрлэжээ
2019 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр 17.25 цагт БГД-ийн зургадугаар хороо Сити 18 дугаар байрны 2 дугаар орцонд Б.У-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэн зодож, дээрэмдсэн хэрэг гарсан. Эмэгтэй хүнийг зодож, амь биед нь аюултайгаар дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, зургаан цагийн дотор илрүүлэн баривчилсан байдаг.
Тус хэрэгт сэжиглэгдэн баривлагдаад байгаа 29 настай Б.Баярцог нь Б.У-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019-01-23 –ний өдөр нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Х.Соёл
