|
Видео

Шинэ мэдээ

2020 оны Олимпын наадмаас хасч магадгүй нөхцөлийг ОХУ-д мэдэгджээ

2020 оны Олимпын наадмаас хасч магадгүй нөхцөлийг ОХУ-д мэдэгджээ

Хэрэв Москвагийн лабораторийн мэдээлэл хуурамч байвал ОХУ-ыг 2020 оны Олимпын наадам болон Паралимпын наадмаас хасч магадгүй гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.


ОХУ-ын Сэргээшийн эсрэг агентлаг буюу РУСАДА-гийн статусыг WADA өнгөрсөн оны намар сэргээсэн юм. WADA-гийн гүйцэтгэх хорооноос гаргасан шийдвэрийн дагуу Оросын тал 12 дугаар сарын 31 хүртэл Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийн мэдээлэлд нэвтрэх боломж олгох ёстой байв. WADA-гийн шинжээчид тогтоосон хугацаанд ажлаа дуусгаж чадаагүй байна. Москвагийн лабораторийн мэдээллийн сангийн мэдээллүүд болон тус лабораторид хийсэн гол шинжилгээнүүдийн хариуг мэргэжилтнүүд хүлээж авсан гэж  WADA нэгдүгээр сарын 17-нд мэдээлжээ.

 
montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler