|
Видео

Шинэ мэдээ

Оскарын шагналд нэр дэвшигчдийг танилцуулав

Оскарын шагналд нэр дэвшигчдийг танилцуулав

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг Оскарын наадмын 91 дэх удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ.


"Netflix” компанийн уран бүтээл"Roma"болон драм, инээдмийн киноны хоршил "The Favourite” кино хамгийн олон буюу тус бүр 10 шагналд нэр дэвшсэн байна.


"Black Panther"кино нь "шилдэг кино” шагналд нэр дэвшсэн супер баатруудын тухай анхны кино болсон бол энэ шагналын төлөө"BlacKkKlansman","Bohemian Rhapsody","The Favourite","Green Book","Roma","A Star Is Born"болон"Vice"кино өрсөлдөж байгаа ажээ.


Ажиглагчдын үзэж буйгаар, "шилдэг эмэгтэй жүжигчин” шагналд Глен Клос болон Лейди Гага нарын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөж магадгүй аж. Энэ нь нэгдүгээр сарын эхээр болсон "Алтан бөмбөрцөг” болон АНУ-ын Кино шүүмжлэгчдийн зөвлөлийн наадмын үеэр дээрх хоёр дүрийн хооронд гол өрсөлдөөн өрнөсөнтэй холбоотой юм.

 


Өнгөрсөн онд Оскарын наадмыг телевизээр 26.5 сая хүн үзсэн нь урьд байгаагүй хамгийн бага үзүүлэлт болсон бөгөөд энэ жил сонирхолтой олон кино болон уран бүтээлчид нэр дэвшиж байгаа тул үзэгчдийн тоо нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа ажээ.


Энэ жилийн Оскарын наадам Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо байрладаг "Dolby” театртирэх хоёрдугаар сарын 24-ндболно.

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler