|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Роналдуг татвараас зугтаасан хэмээж, 2 жилийн ял оноолоо

Роналдуг татвараас зугтаасан хэмээж, 2 жилийн ял оноолоо

 


Испанийн Мадрид хотын шүүх өчигдөр Португалийн хөлбөмбөгийн од Криштиану Роналдуг татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж, ял оноосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

Шүүхээс тамирчинд 18.8 сая еврогийн торгууль, 23 сарын хорих ял оноосон байна.

Роналду Испанийн "Реал Мадрид" клубт тоглож байхдаа санаатайгаар татвараас зайлсхийлсэн нь баримтаар нотлогджээ.  Тэрбээр одоо  Италийн "Ювентус" клубт тоглож байгаа юм. 

Шүүх хуралд тэрбээр ганцаараа бус үзэсгэлэнт найз бүсгүй Жоржина Родригезын хамтаар иржээ. Гэхдээ тэрбээр шүүхийн танхимд 15 минут болсон ба уг үйдлийг нь хэвлэлийн төлөөлөгч нь "Криштиану Роналду шүүхийн шийдвэртэй санал нэгдэж байгаа. Тиймээс тэрбээр зарим шаардлагатай бичиг баримтад гарын үсэг зураг гэж ирсэн" гэж тайлбарлав. 

Шүүх тамирчинд оноосон хоёр жилийн ялыг нь тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ. 

Испанийн шүүх 2015 онд түүнийг татвараа зугтаасан хэмээн буруутгаж, 13.5 сая еврогийн торгууль ноогдуулж байв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler