| |
Ахмадууд “Насны хишиг”-ийн мөнгөө урьдчилж авч болно
Ахмадуудад сар шинийн баяр болон улсын баяр наадмаар "Насны хишиг” олгодог. Харин энэ жилийн Цагаан сарын "Насны хишиг”-ийг өчигдрөөс буюу энэ сарын 21-нээс олгож эхэлжээ.
Энэ жил 160 гаруй мянган ахмадад "Насны хишиг” олгохоор тооцож 22.5 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж. Түүнчлэн цагаан сарын дараа 65 нас хүрч байгаа ахмадууд "Насны хишиг” авах өргөдлөө гаргавал цагаан сараас өмнө мөнгөө авах боломжтой юм байан.
Өргөдөл гаргагч өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.
"Насны хишиг”-т дараах насны иргэд хамрагдах боломжтой.
65-69 настай ахмад настанд 50 мянга
70-79 настай бол 80 мянга
80-89 настай бол 150 мянга
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг билээ.