![]() |
Солонгосын шөнийн цэнгээний газраас гадаадын 464 эмэгтэйг саатуулжээ
БНСУ-ын прокурор, цагдаагийн газар хамтран энэ сарын 10-21-ний өдрүүдэд массажны болон шөнийн цэнгээний газруудад ажиллаж буй хууль бус гадаадын иргэдийн байршлыг тогтоон шалгасан байна. Шалгалтын явцад хууль бусаар ажиллаж байсан гадаадын 464 эмэгтэй, хууль бусаар ажилд зуучлагч 127 иргэнийг баривчлан саатуулжээ. Мөн хууль бусаар оршин суугаад тогтохгүй хууль бус ажил эрхэлдэг гадаадын зуучлагч 10 иргэнийг саатуулж, Тайван улсын зуучлагч 1 иргэнийг баривчилсан байна.
![246ee8da8fb6834de37b94898cc6d139 Солонгосын шөнийн цэнгээний газраас гадаадын 464 эмэгтэйг саатуулжээ](https://updown.mn/wp-content/uploads/2019/01/246ee8da8fb6834de37b94898cc6d139.jpg)
Цагдаагийн газрын мэдээлж байгаагаар өнгөрсөн жилийн байдлаар массажны болон шөнийн цэнгээний газруудад хууль бусаар ажиллаж буй гадаадын иргэдийн 34 удаагийн хэргийг шалган илрүүлж арга хэмжээ авч байсан аж. Энэхүү ажиллагаа нь хоёрдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 31-нийг дуустал тусгай шалгалтын хөтөлбөрөөр хэрэгжихээр болжээ.
Эх сурвалж: Mglradio
![](/templates/kingnews/images/logo.png)