| |
Видео
Шинэ мэдээ
Ууцны дундаж үнэ 230 мянган төгрөг байна
2019 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар сар шинийн баярын ширээний ууц дунджаар 230 мянган төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 10.8 хувиар буюу 22500 төгрөгөөр өссөн байна. Овор хэмжээ бага ууцыг "Хүчит Шонхор” зах дээр 150-160 мянган төгрөг, дунд хэмжээний ууцыг 180-220 мянган төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250-300 мянган төгрөгөөр тус тус худалдаж байна.
Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2583 төгрөг байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 22.3 хувиар буюу 470 төгрөгөөр өссөн байлаа.