|
Видео

Шинэ мэдээ

Бүтэн болон хагас өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдийн хурууны хээг бүртгэж, цахим сан бүрдүүлжээ

Бүтэн болон хагас өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдийн хурууны хээг бүртгэж, цахим сан бүрдүүлжээ

 


Бүтэн болон хагас өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдийн хурууны хээг бүртгэж, цахим сан бүрдүүлжээ.

Энэ тухайд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх тодруулахдаа "Асрамжийн газар болон эмзэг бүлгийн 17000 хүүхдийн хурууны хээг нэгбүрчлэн бүртгэж, цахимжууллаа. Ингэснээр хүүхдүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянахаас гадна аливаа эрсдэл гарсан тохиолдолд хамгаалах боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар манай улсад эрсдэлт бүлгийн 20000 гаруй хүүхэд бий" гэжээ.

Мөн тус байгууллагаас Засын -Үүд, Алтанбулагт хүүхэд хамгаалах байр байгуулжээ.  Үүнээс гадна хурдан морь унадаг хүүхдийг даатгалд хамруулснаар уралдааны үед гэмтсэн бол 20 сая хүртэлх төгрөгийн эмчилгээний зардал авах боломж бүрдүүлсэн байна. 25 жил хориглоод дийлээгүй өвлийн морин уралдааныг хориглож чаджээ. 

С.Баатар


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler