|
Видео

Шинэ мэдээ

Эмзэг бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээ хүрлээ

Эмзэг бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээ хүрлээНийслэлийн өдрийг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан төрийн үйлчилгээг эмзэг бүлгийн иргэдэд ойртуулах зорилготой ‘’Нэг цэгийн үйлчилгээ”-ний өдөрлөг өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоотой хамтран зохион байгуулсан тус өдөрлөгийн үеэр Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж, амьдарч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан хүргэж, тулгамдсан асуудлаар нь заавар зөвлөгөө өглөө.

Тухайлбал, дүүргийн Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Насан туршийн боловсролын төв зэрэг харьяа хэлтэс албадын ажилтан, алба хаагчид нийт 31 эмзэг бүлгийн иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler