|
Видео

Шинэ мэдээ

Зодоон хийсэн цагдаа нарыг ажлаас нь чөлөөлнө

Зодоон хийсэн цагдаа нарыг ажлаас нь чөлөөлнө

 


БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Баянмонгол хороололд архидан согтуурч улмаар нэгнийгээ хүндээр бэртээсэн талаарх мэдээлэл өчигдөр гарсан билээ.
Тодруулбал, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар н.Ариунбатын гэрт согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдан зодолдсон байгаа юм.
Хэргийг өдгөө БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тэд хувийн шинжтэй маргаанаас болж ийнхүү хоорондоо зодолдсон гэх.
Тэгвэл ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав "Зодоон хийсэн дарга нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлнө. Өнөөдөр тушаалыг нь гаргана" гэж мэдэгджээ.

О.Гэрэл
Оллоо.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler