|
Видео

Шинэ мэдээ

Канад болон БНАСАУ-ын төлөөлөгчид нууц яриа хэлэлцээ хийжээ

Канад болон БНАСАУ-ын төлөөлөгчид нууц яриа хэлэлцээ хийжээ

Канад болон БНАСАУ-ын төлөөлөгчид өнгөрсөн оны хавар Канадын нийслэл Оттава хотод нууц яриа хэлэлцээ хийжээ. Энэ тухай Канадын засгийн газрын эх сурвалжаас иш татан телевизийн "CBC” суваг мэдээлсэн байна.
БНАСАУ-ын таван хүний бүрэлдэхүүнтэй өндөр дээд хэмжээний төлөөлөгчид өнгөрсөн 9 дүгээр сард Оттава хотод Канадын албаны хүмүүстэй хэд хэдэн удаа уулзжээ. Тус уулзалтын яриа хэлэлцээний гол сэдэв нь БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр хийгээд хүний эрхийн асуудал байсан аж. Уулзалтыг хэний санаачлагаар зохион байгуулсан нь тодорхойгүй байна.
"Энэхүү уулзалт нь хоёр улсын харилцааг хэвийн болгоход тавих хамтын хүчин чармайлтын нэг хэсэг байгаагүй” гэж эх сурвалж мэдээлсэн байна. Канад болон БНАСАУ 2010 онд дипломат харилцаагаа тасалж байжээ.
"Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай БНАСАУ-ын эрх баригчдын шийдвэрийг Канадын эрх баригчид дэмжиж байгаа хэдий ч зорилгоо биелүүлэхэд бэлэн байгаагаа нотолно гэж найдаж байна” хэмээн Канадын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Канад улс Барууны бусад улсын адил БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбогдуулан тус улсын эсрэг хориг арга хэмжээнүүдийг тууштай авч хэрэгжүүлж байгаа юм. Хамгийн сүүлд БНАСАУ-ын эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүдийг Канадын эрх баригчид  2018 оны нэгдүгээр сард авч хэрэгжүүлжээ.  
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler