|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өнөөдөр өргөн барина

 

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өнөөдөр өргөн барина

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын чуулганы  хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад байна.

Уг хуулийн төслөө өчигдөр УИХ-ын Тамгын газарт танилцуулсан ч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зарим бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар хуулийн төслийг хүлээн аваагүй юм. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлэн болгон, УИХ-ын Тамгын газарт өглөө. Зарим нэг материал дутуу учраас өнөөдөр хуулийн төслийг өргөн барих бодолтой байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газарт боловсруулсан хуулийн төслөө өчигдөр өргөн бариагүй. Хуулийн төслийг бүрэн сарын туршид албан ёсны веб сайтад байршуулан, хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой байдаг. Энэ процедурыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс бүтэн сарын туршид УИХ хуралдаагүй, олон нийтийн хэлэлцүүлэг явагдсан гэж үзэн, хуулийн төслийг өргөн барих нөхцөл бүрдсэн хэмээн үзсэн" гэв. 

Харин УИХ-ын Тамгын газар дээрх хуулийн төсөл Ерөнхийлөгчийн албан ёсны веб сайтад тавигдаагүй, хэлэлцүүлэг өрнөөгүй хэмээн үзэж байгаа юм байна.

Сануулахад, Уг хуулийн төслийг Засгийн газар дэмжээд байгаа билээ. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler