![]() |
Видео
Шинэ мэдээ
Ард иргэдийн тэмцэл өлсгөлөн, ажил хаялтаар үргэлжилнэ
Иймд дараагийн жагсаалыг өмнө мэдэгдсэний дагуу энэ сарын 10-нд зохион байгуулах нь тодорхой болж байна. "МАНАН дэглэмийн эсрэг” жагсаалыг дэмжиж байгаа иргэд улс төрийн тэмцлийн дараагийн алхам болох суулт, улмаар өлсгөлөн зарлахаар бэлтгэж эхэлжээ. Үүний бэлтгэл болгон зарим иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс иргэдээс гэр түрээсэлж байгаа ба нэгдүгээр сарын 10-ны жагсаалын дараа Сүхбаатарын талбайд 100 гэр барьж, суулт хийхээр болжээ. Мөн Багш нарын үйлдвэрчний эвлэлээс "МАНАН дэглэмийн эсрэг” тэмцлийг дэмжиж багш нарыг нэг өдрийн сануулах ажил хаялтад уриалсан байна.
ЭХ СУРВАЛЖ: INFOMONGOL
https://www.infomongol.mn/content/read/162027.htm?fbclid=IwAR2l1wo67Ni2YJ3QjTATqUMPCtx-iz9lNbjtAVZ22ogPI8afBwl3Jqu9T4I
