| |
Америк залуу Антарктидыг хөндлөн туулжээ
АНУ-ын судлаач, 33 настай Колин О'Брэйди хэн нэгний туслалцаагүйгээр Антарктидыг ганцаараа туулсан анхны хүн болсон байна.
К.О'Брэйдигийн аялал 53 хоног үргэлжилсэн нь Их Британийн армийн ахмад, 49 настай Луи Раддыг ардаа орхижээ. Тэдний аялал өнгөрсөн 11 дүгээр сарын 3-нд эхэлсэн бөгөөд хоёр жилийн өмнө ийм аяллын үеэр Их Британийн армийн офицер асан амь насаа алдсан билээ.
Тэд дэлхийн хамгийн өвөрмөц уур амьсгалтай, хамгийн хүйтэн тивийг дамнан 1482 километр зам туулжээ. К.О'Брэйди нь мэргэжлийн тамирчин бөгөөд хүнд аяллын хугацаандаа цахим сүлжээний хаягтаа аяллын явцаа нийтэлж, "BBC” сувагт ярилцлага өгч амжжээ.
"Би ядарч байна, бүр туйлдаж байна. Гэсэн хэдий ч өдөр ирэх тутам ахиц дэвшил гаргасаар байна” гэж аяллын 47 дахь өдрөө буюу 12 дугаар сарын 20-нд өөрийн хиймэл дагуулын утсаараа дамжуулан хэлсэн байна.
К.О'Брэйди аяллын дараа ярилцлага өгөхдөө, би дэлхийн хамгийн хүйтэн газарт өдрийн 12-13 цагийг 170 килограм жинтэй чаргыг чирэн, гулгаж өнгөрүүллээ хэмээгээд, бугуйн цаг нь гараас нь мултран унаж, нүцгэн биеэ харахаас эмээх хэмжээнд хүртэл турсан гэж хэлжээ.