|
Видео

Шинэ мэдээ

МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад С.Амарсайханыг дэмжжээ

 

МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад С.Амарсайханыг дэмжжээ

 

Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох хүсэлтээ өгөөд сар гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын албан тушаалд хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооноос Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлсэн байна.

Нийслэлийн МАН-ын хорооны 15 тэргүүлэгчээс Нийслэлийн Засаг даргад өрсөлдсөн С.Амарсайханд ес, Б.Мөнхбаатарт тав, Р.Дагвад нэг санал тус тус өгч хамгийн олон буюу 63 хувийн санал авсан С.Амарсайхан нэрийг Нийслэлийн Засаг даргад нэрийг нь батламжлан  МАН-ын хорооны Удирдах зөвлөлд илгээжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүд Нийслэлийн Засаг даргаар томилуулах саналыг С.Амарсайханыг 100 хувь  дэмжин НИТХ руу  илгээсэн байна.

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler