![]() |
Шинэ нисэх буудлын орчим 600 айлын орон сууц барина

Уг хөтөлбөрийг ИНЕГ-ын жилийн давсан орлогоор санхүүжүүлэн барих боломжтой юм. Тус барилга нь Дундговь аймаг руу явах чиглэлийн зам дагуу буюу шинэ нисэх онгоцны буудлын зүүн хойно баригдахаар зураг төсөл хийгдэж байгаа бөгөөд орон сууцыг дагаад сургууль, цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалт хийгдэх юм. Цаашлаад уг хөтөлбөрийн хүрээнд 600, 800 айлын орон сууц баригдаж шинэ нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хот байгуулагдан, хөгжих боломжтой гэдгийг онцоллоо.
Уг орон сууцыг Нийслэл хотын хэсэгчилсэн төлөвлөлттэй уялдуулан шийдэх нь зүйтэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар онцлоод барилгын зураг төсөл болон хэрэгжих байдлыг 2019 оны хавар эхлүүлж 2020 оны намар бүрэн дууссан байхаар төлөвлөн ажиллахыг үүрэгдлээ. Мөн үндэсний олон ААН-үүдийг хамруулан бүтээн байгуулалтыг гүйцэтгүүлэн ажиллуулж, богино хугацаанд ашиглалтанд оруулах нь зүйтэй гэдгийг зөвлөлийн хуралдаанаар шийдлвэрлэлээ. Мөн тус орон сууцыг худалдаж авах албан хаагчид бүх банкны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам
