| |
Жүжигчин Мишээл, Ариунцэцэг нар ”Ганц бие ээж”-үүдийг магтан дуулав
Залуу эмэгтэй жүжигчдийн төлөөлөл болсон Мишээл, Ариунцэцэг нар хамтран "Boobies" нэртэй инээдмийн цувралыг үзэгчдийн хүртээл болгоод удаагүй байгаа билээ. Тэд тус цувралынхаа дуу болгож "Single Mum" хэмээх хип хоп төрлийн дуу гаргасан байх бөгөөд тус дуугаараа ганц бие ээжүүдийн амьдралыг хөгжилтэй бөгөөд хөнгөн, гэгээлэг талаас нь харуулахыг зорьжээ.
Тус дууны үгийг сүүлийн үед залуусыг ихээр байлдан дагуулаад буй Thunder бичсэн бөгөөд тэрээр "Cool aav" нэртэй дуугаа цацаад удаагүй байгаа. Харин үүнийхээ араас ганц бие ээжүүдэд зориулан "Single Mum" дууг гаргасан нь өнөөгийн нийгэмд тулгараад буй гэр бүл салалтын асуудалд хэн хүнгүй анхаарлаа хандуулах цаг болсон гэдгийг анхааруулах мэт. Жүжигчин бүсгүйчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ аавуудаас өрх тусгаарласан гэдгээ тус дуугаараа ийнхүү албан ёсоор нийтэд зарлаад байгаа бөгөөд дууныхаа клипэнд өөрсдийнхөө хүүхдүүдийн хамтаар тогложээ.