|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Банкинд орлого тушаасан иргэнээс хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ

 
 

Банкинд орлого тушаасан иргэнээс хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ

 

Шинэ жилийн баяр тохиож буй энэ үед хуурамч мөнгөн дэвсгэрт хэрэглэж гүйлгээнд оруулах, хуурамчаар үйлдэх гэх мэт хэрэг хуулийн байгууллагад бүртгэгдэж, шалгаж байна.

Тодруулбал, энэ сарын 21-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Их хүрээ” ХААН банкны салбарт хуурамчаар үйлдсэн 20 мянгатын гурван ширхэг мөнгөн дэвсгэрт илэрчээ.

ХААН банкны теллер эмэгтэй хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Мэдээллийн дагуу шалгахад үл таних иргэн хуурамч мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн бөгөөд хэрэгт холбогдуулан тус гүйлгээ  хийсэн теллерээс тайлбар мэдүүлэг авчээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд цахим орчин ашиглан олон төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд байдаг гэдгийг албаныхан хэлж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler