|
Видео

Шинэ мэдээ

Хуурамч мөнгөн дэвсгэрт хавтгайрч байна, болгоомжил

"Хуурамч мөнгөн дэвсгэртийг илрүүлжээ” гэсэн мэдээг олон нийтийн хэрэгслээр үзэж байснаас бодит амьдралд тохиолдож байсангүй” гэж ярих хүнтэй таарсан юм.

Энэ талаар тодруулахад, "Саяхан Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэст байрлах худалдааны төвөөр үйлчлүүлэхэд мөнгөний хариултад арван төгрөгийн хуурамч дэвсгэрт нэлээд хэд байсан” гэв.

Тухайн худалдааны төвөөр үйлчлүүлж, хууль бус зүйлтэй нүүр тулж байсан иргэд цөөнгүй байгаа бололтой. Бутархай мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулахад иргэд төдийлөн ач холбогдол өгдөггүй байна. Зарим нь анзаардаггүй, нөгөө нь хуурамч гэдгийг мэдсэн атлаа өөр зүйлд зарцуулж гүйлгээнд оруулдаг аж.

Задгай, бүхэл ялгаагүй л хуурамч мөнгөн дэвсгэрт учир үүнд анхаарлаа хандуулж, энэ төрлийн хууль бус үйлдлийг таслан зогсоох учиртай. Учир нь ийм байдлаар хэчнээн ширхэг задгай, хуурамч мөнгөн дэвсгэрт иргэдийн гараар дамжин гүйлгээнд эргэлдэж байгааг хэн ч таашгүй.

Хуурамч мөнгөн дэвсгэртийг гуйлгээнд оруулдаг гол газар нь хот хоорондын бензин түгээгүүр, хотын захын цайны газар болон хүнсний дэлгүүр. Тэнд л хамгийн их хуурамч мөнгө өгөхийг завддаг байна. Олон мөнгөн дэвсгэрт дунд4-5 ширхгийг хийсэн байх жишээтэй.

Хамгийн ойрын жишээ дурдахад, Улаанбаатар хотын цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг шалгажээ. Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 10, 20 мянгатын дэвсгэрт байсан байна. Мөнгөн дэвсгэртийг тэмтэрч монгол, кирилл бичиг, тоо болон Чингис хааны дүрс гарт мэдрэгддэг аж.

Мөн нарны гэрэлд бариад харахдаа Монголбанк гэсэн жижиг бичгийг сайтар анзаарч чадвал хуурамч мөнгөнд хууртахгүй байх боломжтой гэнэ. Үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхийг ноцтой гэмт хэрэгт тооцдог бөгөөд шүүхээс ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих хүртэл ял оноодог байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler