|
Видео

Шинэ мэдээ

Орост авсан хоригоо АНУ өргөжүүлэв

Орост авсан хоригоо АНУ өргөжүүлэв

АНУ-ын Сангийн яам ОХУ-д авсан хориг арга хэмжээг өргөжүүлсэн байна. "CAATSA" хуулийн хүрээнд тогтоодог хязгаарлалтад Оросын 18 иргэнийг оруулсны 15 нь Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд аж.
Хоригт мөн Холбооны мэдээллийн агентлаг, "Өнөөдрийн эдийн засаг” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг /ХХН/, "Невскийн мэдээ" ХХН болон usareally.com цахим хуудас өртжээ. Үүнээс гадна, Скрипалийг хордуулсан гэж Өрнөдийнхөн сэжиглэж байгаа Анатолий Чепига, Александр Мишкин нарыг хоригийн жагсаалтад оруулсан байна. "Хар жагсаалтад” мөн "Project Lakhta" компанийн ажилтан Елена Хусяйнова оржээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Сангийн яам "En+", "Русал" болон "Евросибэнерго" компанид тогтоосон хязгаарлалтаа 30 хоногийн дараа цуцлахаар төлөвлөж байна. Гэхдээ бизнес эрхлэгч Олег Дерипаскаг хоригийн жагсаалтад үлдээх аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler