| |
Пуэрто Рикогийн мисс “Miss international-2014”-т тэргүүллээ
Miss international-2014 наадмын гранпри ёслол өчигдөр Японы
нийслэл Токио хотноо болж өнгөрлөө. Энэ удаа Филиппиний гоо бүсгүй Беа
Роус Сантиагогийн титмийг Пуэрто Риког төлөөлөн оролцсон Валере
Хернандез хүртсэн байна. Асуулт хариултын үед Пуэрто Рикогийн мисст
"Миссийн титмийг зүүвэл дэлхий нийтэд ямар мессэжийг хүргэхийг зорьж
байна” гэсэн асуулт таарчээ.
Харин тэрбээр "Миссийн титэм зүгээр ч нэг титэм биш. Маш их хариуцлага.
Хэрвээ би тэргүүн миссийн титмийг зүүвэл хайр, энх тайван, эв нэгдлийг
түгээхийг хүсч байна” гэж хариулсан байна. Харин шилдэг аравт манай
улсыг төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгийн нэр багтаж магадгүй гэх
найдлага байсан ч энэ удаа талаар боллоо.
Түүнчлэн, нэгдүгээр байрт Колумбийн гоо бүсгүй Зулейка Суарез,
хоёрдугаар байрт, Тайландын гоо бүсгүй Пуника, гуравдугаар байрт, Их
Британийн гоо бүсгүй Викториа, дөрөвдүгээрт, Финляндын Милла Ромппанен
нар тус тус бичигджээ. Мөн шилдэг үндэсний хувцас төрөлд Индонез,
Нөхөрсөг Миссээр Колумбын мисс, Miss Internet Beauty төрөлд Энэтхэгийн
гоо бүсгүй, Miss Perfect Body төрөлд Францын мисс, Miss Best Dresser
төрөлд Колумби тус тус шалгарчээ.
Final Results | Contestant |
---|---|
Miss International 2014 | |
1st Runner-up | |
2nd Runner-up | |
3rd Runner-up |
|
4th Runner-up |
|
Top 10 |
|
Award | Contestant |
---|---|
Miss Friendship | |
Miss Internet | |
Best National Costume | |
Miss Perfect Body |
|
Miss Best Dresser |