| |
Видео
Шинэ мэдээ
Дипломат болон албан пасспорттой иргэд Армен руу визгүй зорчино
Монголын Засгийн газартай өмнө нь байгуулсан хэлэлцээрийг батлах тухай Армены Ерөнхийлөгчийн зарлигийг тус улсын Засгийн газар өчигдөр хэлэлцэж баталжээ. Ингэснээр хоёр орны дипломат болон албан пасспорттой иргэд визийн шаардлагаас чөлөөлөгдөж байгаа юм.
Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд байгуулсан уг хэлэлцээрийн гол зорилго нь хоёр улсын албаны төлөөлөгчдийн харилцан айлчлалыг нэмэгдүүлэх юм.
Харин дипломат болон албан пасспорттой Монгол, Армен иргэд тус хоёр оронд 30 хоногоос удаан хугацаагаар үлдэх шаардлагатай болсон тохиолдолд урьдчилан виз авах шаардагатай ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг