| |
Видео
Шинэ мэдээ
Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын талаар манай оронд суугаа элчин сайд нар юу хэлэв?
Ердөө хоёр өдрийн дараа
түүхэн гэж тодорхойлохуйц өндөр дээд хэмжээний айлчлалууд эхлэх гэж
байна. Энэхүү онцгой чухал айлчлалуудын талаар ОХУ-аас манай оронд
суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд И.К.Азизов болон, БНХАУ-аас
манай орон суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайт Ван Шяолин нар юу
гэж хэлснийг товчлон хүргэж байна.
В.Путин янз бүрийн албан тушаал хашиж байхдаа Монголд өмнө нь гурван удаа ирсэн. Хамгийн анх тэрээр Санкт-Петербург хотын захирагчийн албанд ажиллаж байхдаа 1995 онд Монголд хөл тавьжээ.Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд 14 жилийн өмнө, 2000 оны арваннэгдүгээр сард танай улсад айлчилсан. Үүний дараа Ерөнхий сайдын алба хашиж байхдаа 2009 оны тавдугаар сарын 13-нд нэг өдрийн ажлын айлчлал хийсэн.
Орос, Монгол хоёр орны иргэд ирэх жилийн нэгдүгээр сарын 1-ээс эхлэн харилцан визгүй зорчих тухай гэрээ байгуулах асуудлыг талууд идэвхтэй хэлэлцэж байна. Зөвхөн энэ гэрээг байгуулах нь л хоёр орны харилцаанд түүхэн том үйл явдал болно гэж бодож байна.
А.И.Азизов: Ирэх жилийн нэгдүгээр сараас эхэлж харилцан визгүй зорчих асуудлыг идэвхтэй хэлэлцэж байна