| |
Видео
Шинэ мэдээ
Э.Бэхбаяр тэргүүтэй 7 бөх Кавказыг зорив
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн "Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болно. Кавказын дэвжээнд манай улсаас долоон тамирчин оролцох бөгөөд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д спортын мастер Б.Баасанжаргал, 65 кг-д спортын мастер Б.Наранболд, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзэх юм. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, Владимир Хинчегашвили, Шариф Шарифов, дэлхийн хошой аварга Гено Петриашвили, нэг түрүүтэй Георгий Кетоев, Хетик Цаболов тэргүүтэй олон шилдэг бөхчүүд зодоглохоор болжээ.