| |
Видео
Шинэ мэдээ
Нүүрсхүчлийн хийн ялгарал хамгийн их хэмжээнд хүрчээ
2018 онд дэлхий нийтийн нүүрсхүчлийн хийн ялгарал урьд өмнө байгаагүй хамгийн их хэмжээнд хүрсэн нь дэлхийн автомашины зах зээл ихээхэн өргөжсөнтэй холбоотой гэж судлаачид мэдээлэв.
БНХАУ-ын нүүрсний хэрэглээ нүүрхүчлийн хийн ялгарлын өсөлтийн гурван хувийг бүрдүүлсэн хэдий ч шатахуунаар ажилладаг автомашин, ачааны тэрэг болон нисэх онгоцноос ялгарах нүүрсхүчлийн хий ихээхэн нөлөө үзүүлжээ.
Үүний зэрэгцээ 2018 онд сэргээгдэх эрчим хүчний салбар харьцангуй сайн хөгжсөн боловч нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээг бууруулахуйц хэмжээнд хүрээгүй байна.
Судалгааны дүнгээс үзэхэд, энэ онд нүүрсхүчлийн хийн ялгарал 2.7 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд өнгөрсөн онд энэ үзүүлэлт нь 1.6 хувь байсан ажээ. Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээг гурван жилийн өмнөх үетэй харьцуулахад ихээхэн нэмэгдэх болсонд судлаачид санаа зовниж эхэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг