|
Видео

Шинэ мэдээ

Байгалийн хийн экспортын хэмжээ нэмэгджээ

Байгалийн хийн экспортын хэмжээ нэмэгджээ

ОХУ-ын "Газпром” компани энэ оны 1-7 дугаар сард байгалийн хийн экспортоо 117,1 тэрбум шоо метр хүртэл буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5,8%-иар нэмэгдүүлсэн тухай тус компанийн төлөөлөгч мэдээлжээ.
РИА Новости агентлагийн мэдээлснээр,  Германд нийлүүлсэн байгалийн хийн хэмжээ 12,3% (3,7 тэрбум шоо метрээр), Австрид — 48,3% (2,1 тэрбум шоо метрээр), Нидерландад — 53,8% (1,3 тэрбум шоо метрээр), Францад — 11,8% (0,8 тэрбум шоо метрээр), Хорватад — 40,1% (0,6 тэрбум шоо метрээр), Данид — 11,9%, Польшид — 6,6%-иар тус тус нэмэгдсэн байна.
"Газпром” компани 2017 онд гадаадын алслагдсан орнуудад гаргадаг байгалийн хийн экспортын хэмжээгээ 8,4%-иар буюу 194,4 тэрбум шоо метр хүртэл нэмэгдүүлсэн бөгөөд 2018 онд нийлүүлэлтээ 200 тэрбум шоо метрээс давуулна хэмээн таамаглаж байгаа ажээ.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler