| |
Видео
Шинэ мэдээ
Нэгийг бодож, хоёрыг тунгаах элэглэл
Павел Кузянский 1967 оны 8-р сарын 12-нд Польш улсад төрсөн. Тэрээр Познан хотын "Урлагийн академи”-ийг мэргэжлийн график дизайнераар төгсжээ. Павел 2004 оноос хойш нийгмийн буруу, гаж үзэгдлийг хошин өнгө аясаар илэрхийлэн зурах болсон байна. Түүний бүтээл Польш улсад төдийгүй дэлхийн олон оронд нэлээдгүй дээгүүр байранд жагсдаг ажээ. Түүний бүтээл нийт 95 удаагийн шагналыг Павельд авчирч чадсан байна. 2005 онд Польш улсын шог зураачдын нийгэмлэгээс зохион байгуулсан тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн нь ОУ-ын шинж чанартай тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн уран бүтээлчээр тодорчээ. Ингээд түүний нэгийг бодуулж хоёрыг тунгаах зургаас хүргэж байна.