|
Видео

Шинэ мэдээ

Нэг америк доллар 2650-д хүрлээ

 

 

Нэг америк доллар 2650-д хүрлээ

 

Дэлхийн валютын зах зээлд хаанчлалаа тогтоосон америк долларын ханш Монголд сүүлийн сард огцом өслөө. Монголбанкны албан ханшаар өчигдөр 2627-тай тэнцэж байсан "ноён” доллар сарын өмнө 62 төгрөгөөр хямд байв. Өөрөөр хэлбэл, ам.доллар 2565 төгрөгтэй тэнцэж байсан юм. Хар зах гэгддэг "Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2638 төгрөгөөр авч, 2650-аар зарж байлаа. Энд "ногоон”-ы ханш сүүлийн сард 82 төгрөгөөр өссөн харагдаж байна.

 

"Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2638 төгрөгөөр авч, 2650-аар зарж байлаа

Ам.долларын ханш энэ сарын 1-нд 2660 төгрөг хүрсэн бол сүүлийн хоёр өдөр 10 төгрөгөөр хасагдаж, өнөөдөр 2650 төгрөгөөр зарагдаж байгаа юм. "Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд цаашид ам.долларын ханш өснө гэсэн хүлээлт, ажиглалт давамгайлж байгаа гэнэ.

Өдгөө ам.долларын ханш хойд хөршийн зах зээлд 66.65 рублтэй тэнцэж байна. Харин хойд хөршийн хувьд 6.96  юаньтай тэнцэж байгаа аж.

Магадгүй "ногоон”-ы ханш 2600 төгрөг давж түүхэн дээд түвшинд хүрлээ гэсэн мэдээ 2700 хэтэрч шинэ рекорд тогтооход ойрхон байна.

Өнөөдрийн Өнөөдрийн

Нэг сарын өмнөх Нэг сарын өмнөх



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler