|
Видео

Шинэ мэдээ

Хэн нь ялах вэ?

 

Хэн нь ялах вэ?

 

Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат тэргүүтэй УИХ-ын 27 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах албан бичгийг  11 сарын 19-нд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Уг бичигт М.Энхболд өөрөө гарын үсэг зурсан байв.
Үүний өмнөхөн нь Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг огцруулж, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах хүсэлтээ НИТХ-д хүргүүлсэн байсан юм.
 
Үүнээс хойш УИХ дахь У.Хүрэлсүхийн талынхан УИХ-ын дарга М.Энхболдыг Засгийн Газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед хурал удирдах эрхгүй, учир нь өөрөө уг саналд гарын үсэг зурсан учир сонирхлын зөрчил үүснэ хэмээж байв. Тэгвэл өчигдөр УИХ-ын Ёс Зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт мөн ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг Засгийн Газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед оролцох нь зөв эсэхийг Ёс Зүйн дэд хорооны хурлаар шийдэх нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Гэсэн ч УИХ дахь У.Хүрэлсүхийн талын гишүүд Ёс зүйн дэд хорооны хуралд, М.Энхболдын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй учир УИХ-ын үйл ажиллагаа бүтэн нэг өдөр гацав.
Мөн үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэл бий эсэхийг шийдүүлэхээр Үндсэн Хуулийн Цэцэд хүсэлт хүргүүлсэн юм.
Өнөөдөр хуулийн хугацаа болж буй тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй.
Ямар шийд гарахаас МАН дотор өрнөж буй М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь ялах вэ? гэдэг хандлага харагдах учиртай.
 
Ч.Явуухүү

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler