|
Видео

Шинэ мэдээ

Тамхи огт татдаггүй хүн дам тамхидалтанд өртөж тамхичнаас илүү хорддог

Тамхи огт татдаггүй хүн дам тамхидалтанд өртөж тамхичнаас илүү хорддог

 


Дэлхий нийтээр 11 дүгээр сарыг уушгины хавдарт анхаарал хандуулах сар болгон тэмдэглэдэг бөгөөд тамхины их хэрэглээ нь уушгины  хорт хавдрын гол шалтгаан  болж байна.

Манай улсад 2017 оны байдлаар 2.9 тэрбум ширхэг тамхи импортолж, 141 тэрбум төгрөгийг зөвхөн тамхи импортлоход зарцуулжээ.

Монгол Улсад насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1%, эмэгтэйчүүдийн 5.3% нь тамхи татаж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна.

Тухайлбал, жилд 2185 хүн тамхитай холбоотойгоор зүрх судасны өвчнөөр нас бардаг гэсэн тоо судалгаа байна. Тамхи бүх төрлийн хавдар үүсгэдэг. Тамхинд  7000 химийн бодис, 70 хорт хавдар үүсгэдэг химийн хортой бодис агуулагддаг байна. Уушгины хавдраар өвчилсөн хүмүүсийн 87 хувь нь тамхи татдаг хүмүүс байдаг аж.

Нөгөөтэйгүүр  тамхи татаж буй хүнээс гадна хажуудах хүмүүс нь дам тамхидалтанд өртөж тамхичдаас илүү хордож, эрүүл мэндээрээ хохироод байна.

О.Гэрэл
Оллоо.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler