| |
Видео
Шинэ мэдээ
Элчин сайд О.Энхцэцэг "хөөгдсөн" гэв үү?
Энэ оны тавдугаар сард Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татаж, О.Энхцэцэгийг томилсон.
Гэвч О.Энхцэцэгийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг асуудлаас үүдэн тус улсаас "хөөгдсөн” гэх мэдээлэл цахим орчинд тархаж байна. Ийнхүү хардлага дагуулсан асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Элчин сайд О.Энхцэцэг ар гэрийн шалтгаанаар Монголдоо буцаж ирье гэдэг өргөдлөө гаргасан” гэдэг тайлбар өглөө. О.Энхцэцэг нь энэ сарын 9-нд Гадаад харилцааны яаманд өргөдлөө ирүүлсэн байна.
Ийнхүү итгэмжлэх жуух бичгээ барьж амжилгүй нутаг буцахаар болсон хардлага төрүүлсээр байгаа нь нууц биш юм. Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулгын Швед улсад суух Элчин сайдаар "өөрийн хүн” О.Энхцэцэгийг "томилсон” үйл явц нь ийнхүү бүтэлгүйтэв.
О.Энхцэцэг гэж хэн бэ?
О.Энхцэцэг нь 2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан юм. 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг т тус төгссөн. ГХЯ-ны II хэлтэст дэд атташе, Олон улсын байгууллагын газарт атташе, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны гуравдугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд 31 жил тус тус ажиллажээ.
П.ГОО
Оллоо.мн