|
Видео

Шинэ мэдээ

Хөл хүнд Меган Маркл 200 гаруй ядуучуудад зориулсан хоол хийлцжээ

Хөл хүнд Меган Маркл 200 гаруй ядуучуудад зориулсан хоол хийлцжээ

 


Их Британийн хунтайж, Сассексийн гүн Харригийн 37 настай эхнэр Меган Маркл хөл хүндтэй ч хоёр сарын өмнө "Хамтдаа: Манай нийгэмлэгийн хоолны цэсний ном”-ыг хамтран гаргасан "Hubb Community Kitchen” буяны нийгэмлэгийг гэнэт эргэжээ.

Тэрээр гал тогооны өрөөнд нийгэмлэгийн гишүүдийн хамт 200 гаруй орон гэргүй, өндөр настай, цагаач хүмүүст зориулсан перс маягийн шарсан тахиа, ямааны махтай египет үндэсний фаттех, тошлойтой будаа бүхий үдийн хоол хийлцжээ. 

Меган Марклын тусламжтайгаар хэвлэгдсэн ном хоёр сарын дотор 40 мянган хувь борлогдон 269 мянган ам.долларын орлого оруулсны ачаар "Hubb Community Kitchen” буяны нийгэмлэг гал тогоогоо бүрэн шинэчилж, ажлын цагаа нэмсэн аж.

 

Б.Туг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler