|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Роберт де Ниро гэрлэлтээ цуцлуулах бодолтой байна

 

Роберт де Ниро гэрлэлтээ цуцлуулах бодолтой байна

 

Оскарын шагналт жүжигчин Роберт де Ниро шүүхэд гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгчээ. "Page Six” цахим хуудасны мэдээлснээр, хосууд хамт амьдрахаа больсон бөгөөд гэрлэлтээ цуцлуулах тухайгаа удахгүй зарлах аж.

Африк гаралтай америк жүжигчин Хайтауэртай жүжигчин Роберт де Ниро 1997 онд гэрлэж байжээ. Гэсэн  хэдий ч хосууд хоёр жилийн дараа салсан байна.

Түүнээс хойш 5 жилийн дараа гэрлэлтээ дахин батлуулсан хосууд өдгөө 2 хүүхэдтэй аж. 75 настай жүжигчин Роберт де Ниро өмнө нь жүжигчин, дуучин Дайэнн Эбботтой гэрлэж байжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler