| |
Видео
Шинэ мэдээ
Төрөлхийн зүрхний эмгэгтэй 28 хүүхэд үнэ төлбөргүй хагалгаа хийлгэхээр БНХАУ-д очжээ
Төрөлхийн зүрхний эмгэгтэй 28 монгол хүүхэд өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжинд очжээ. Тэдгээр хүүхдүүд тус улсад хагалгаанд орж, өвчнөө эмчлүүлэхээр очоод байгаа юм.
БНХАУ, Монгол Улсын Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд зүрхний төрөлхийн эмгэгтэй 100 монгол хүүхдийг БНХАУ-д үнэгүй мэс засалд оруулж эмчлэх төсөл өнгөрсөн жилээс хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 53 хүүхэд эмчлүүлсэн. Энэ жил үлдсэн 47 хүүхдийг эмчлэх бөгөөд БНХАУ-ын эмч нар өнгөрсөн сард манай улсад ирж, өвчтөнүүдээ сонгоод явсан юм. Бээжинд очсон 28 хүүхэд нь эдгээр сонгогдсон 47 хүүхдийн эхний ээлж юм.