|
Видео

Шинэ мэдээ

Х.Тэмүүжингийн Засгийн газрыг эсэргүүцэж байгаа 3 шалтгаан

 

Х.Тэмүүжингийн Засгийн газрыг эсэргүүцэж байгаа 3 шалтгаан

 

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин 25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцсон нь иргэдийн анхаарлыг татаад байна. Тэрээр энэ Засгийн газарт итгэл алдарсан шалтгаанаа товч бөгөөд тодорхой тайлбарлав.

  1. Монгол Улсын тусгаар тогтнолыг зарах гэж оролдсон. Шанхайн хамтын нийгэмлэгт орох санаачилга гаргах замаар гадаад бодлогын гуравдагч бодлогыг үгүй хийх гэж оролдсон. Хэн санаачилга гаргалаа, хэн авч явсан билээ.
  2. Албан ёсоор тагнуулын байгууллага гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч хүн хулгайлсан үйл явц хийсэн. Хуулийн салбарт иргэнд хэрэгтэй өөрчлөлтийг хийх боломж байсан. Авлигыг дэмжээд байгаа хар системийг өөрчлөх боломж байсан. Хамгийн чухал нь энэ 65 хүчийг базаж байгаад улс төрийн реформ хийж болох байсан.Эцэстээ У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч хоёрын хослол Монгол Улсын тусгаар тогтнолын гол хэсэг рүү дайрч эхэлсэн.
  3. Парламентыг тараана, өөр засаглалын хэлбэрт шилжинэ. Гудамжинд гараад эмх замбараагүй байдал үүсгэх замаар онц байдал зарлаж, Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоогоод тодорхой хугацаанд нэг удирдлага дор оруулах замын зураг явж байна. Энэ замын зураг руу яагаад Ерөнхий сайд тоосгыг нь өрөөд яваад байгаа юм бэ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler